Тендерээр “тэжээлгэдэг” Б.Батцэцэг сайд ХОЁР компаниараа дамжуулан ГАДААД паспортыг 2 дахин үнээр хэвлэж байна

Arslan.mnТөрөөс тендер хамагч сайд нар бий. Тэд эрх мэдэл албан тушаал, нөлөөллөөрөө далайлган хувийн хэвшлийн компаниудтайгаа өрсөлдсөөр, дэвсэлсээр ирсэн байдаг.

Тухайлахад, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Мөнхийн үсэг ХХК, Монгол үнэт цаас, хэвлэл ХХК, Азхур ХХК хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтууд өмнө гарч байсан билээ.

Тус компаниуд улсын тендер, сонгуулийн санал хураалтын хуудас, жолооны үнэмлэхний бэлдэц, тусгай хамгаалалттай газарт нэвтрэх нэг удаагийн хуудас гээд аль өнгөтэй өөдтэй, өртөг өндөртэй болгоныг авдаг.

Тэгвэл одоо түүний хувь эзэмшдэг компаниуд “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК болон "Мөнхийн үсэг" ХХК энэ удаа гадаад паспортын хэвлэлийг атгасан бололтой.

Учир нь тус яамнаас энэ гуравдугаар сард 358 сая төгрөгийг гадаад паспорт хэвлүүлэхээр шилжүүлжээ.

Тодруулбал, цахим дипломат 500ш, цахим албан 2500 ш паспортын бэлдэц хэвлүүлэхэд нийт 358,800,000 төгрөгийг шилүүлсэн талаар шилэн дансандаа мэдүүлжээ.

Хамгийн сонирхолтой нь  үүнийг бодож үзэхэд,  нэг гадаад паспорт хэвлэх өртөг нь 119,600 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 82,000 мянга нь гадаад паспортын захиалгын төлбөр гэж үзэхэд үлдсэн 37,600 төгрөг хэвлэлтийн төлбөр гэсэн үг.   Өмнө нь бусад газрууд нэг ширхэг гадаад паспортыг 15,000-17,000 мянган төгрөгөөр хэвлэдэг байсан бол одоо тус хэвлэлтийн зардал нь 37,600 болж өссөн харагдаж байна. 

Өрөөр хэлбэл, шилэн дансандаа хавсралтаар мэдээлэл оруулаагүй учир  ингэж хардлага төрүүлэхээс өөр аргагүй.

Өнгөрсөн оны сүүлийн саруудад манай улс иргэдийнхээ гадаад паспортыг өөрсдөө хэвлэдэг болно, зураг төсөл нь гарсан гэх шуум гарч байсан. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд асан  Х.Нямбаатар нэгэн хэвлэлд энэ талаар ярьж байсан ба иргэн бүрийг цахим паспорттой болгоно хэмээж байлаа. Ямартай ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр “ГХЯ-ны чиглэлийн дагуу хувийн аж ахуй хэвлэдэг байсан гадаад паспортыг төр авч, өөрсдөө хэвлэдэг болно. Өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яам энэ ажлын хариуцаж авахаар болж байгаа юм болов уу. Нарийн учрыг нь сайн ойлгохгүй байна” гэж байсан. 

Хэрвээ энэ явдал үнэн бол хатагтай сайдын арга нарийсч наана нь  гадаад паспортын улсын хэвлэл хэвлэдэг  хэмээн  цаана нь өөрийн компаниудад хэвлүүлдэг буюу  хулгайн  тогтолцоо арилахгүй нь бололтой.  

Arslan.mn

Arslan.mn

Б.Батцэцэг 2008 оноос хойш тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 29738ш хувьцаа, 52 хувийн ногдол ашгийг хүртдэг гэжээ.

Мөн түүний эзэмшдэг Мөнхийн үсэг ХХК 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47722