Хүүхдүүдээр “шоу“ хийх хэрэг байна уу, Л.Энх-Амгалан сайд аа

Arslan.mn

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр өөрийн цахим хуудаснаа " Хөвсгөлийн Ханх сумын дотуур байрны сурагчид гэртээ харьж усанд орох шаардлагагүй болсон" гэх агуулга бүхий бичлэг оруулсан байна.

Уг бичлэгт дотуур байранд байрлаж сурдаг сурагчдыг харуулан ярьж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж буй.

Тэрээр "салбарын сайд хүн хүүхдүүдийг бичлэгтээ оруулаад, анхдагч хэрэгцээний асуудал хөндөхдөө эрхийг нь зөрчиж байгааг бодолцсон л байлгүй. Хийх ажил чинь мөнөөс мөн байхад энэ хүүхдүүд одоо усанд орох боломжтой боллоо гэж шоу хийх чинь арай боломжгүй юм" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47724