Д.Ганбат: Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа. Хөшөө барилга барьж, ард түмнийг хуурах контентуудыг л цацлаа

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа. Өнөөдөр ингээд харахад эрх баригчдын хийсэн ажил нь Ерөнхий сайд бүх телевизээр гарч байна. Иргэд орон даяар үзэж байгаа байх. Гэтэл хүмүүсийн амьдрал ахуй олигтой дээшилсэнгүй. Нэг ч үйлдвэр ашиглалтад орсонгүй. Иргэд гадагшаа дүрвэж байна.

Хөшөө барилга барьж, ард түмнийг хуурах контентуудыг л цацлаа.

МАН мөрийн хөтөлбөрөө 60-70 хувьтай биелүүлсэн гэж байна. Уг нь 100 хувь биелүүлэх боломжтой, УИХ-ын 80 хувийг бүрдүүлдэг, 20-30 сайдтай, 200-300 мянган төрийн албан хаагчтай нөхдүүд ийм зүйл ярьж болох уу" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47779