УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хуралдуулахаар болжээ.
УИХ-ын үйл ажиллагааны хуваариар бол лхагва гараг нь байнгын хорооны хуралдаантай өдөр байдаг. Гэвч өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайдаа томилох нь улс орны тулгамдсан асуудал болоод байгаа тул чуулганы хуралдааныг наашлуулан хуралдуулахаар болсон байна.
Чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлж, нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэх тухай асуудал хэлэлцэхээр товлосон аж.