“29 хаустай Д.Өнөрболор, Бага тэнгэрийн амыг эзэлсэн Ц.Анандбазар нарын 7 гишүүнийг дахин сонгуульд оролцуулахгүй байх шаардлага хүргүүллээ“

Arslan.mn

Иргэний зүгээс УИХ-ын гишүүн болон өмнө нь их хуралд нэр дэвшиж байсан нэр бүхий 26 хүнийг сонгуульд оролцуулахгүй байх талаар  шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байсан.

Энэ талаар иргэн О.Энхмаа  "АТГ-т Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн юм. 

Энэ дагуу шүүхээс гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул одоо хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа 7 гишүүн мөн УИХ-ын сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан иргэдийг дахиж дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна.

Тухайлбал, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй,

  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор - Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай 
  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар - Түүний ээж "Нью тур" ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн 
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт - "Нью Прогресс" ХХК-ийн охин компани буюу "Эй Жи Жи Эс" ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшүүлэхгүй байх шаардлага тавьж байна. 

Өмнө  УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан,

  1. УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр
  2. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар
  3. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг "Бага тэнгэр Ривербийч" амралтын газар, Капитал банкны охин компани "Мөнххаан трейд" ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байна.
  4. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа - Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу "Эйжин Номадс" 11,459. м.кв, "Атилла трэвел" компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу "Уорлд стандарт" гээд 124,498 м.кв газар
  5. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар багтаж байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47893