УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар сурагчийн сурлагын амжилтыг үнэлэх “PISA-2022” үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: СУИС-д үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалттай, хүний эрхийн зөрчил асуудлууд гараад байна. Энэ асуудлыг мэдсэн үү?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал хүндэрчихсэн юм байна гэдэг гаргаж тавьсан гэж харж байна. Ард түмнээсээ бид юуг нь нуух юм. Нэг асуудал гарангуут гал унтраах маягаар асуудалд хандаж болохгүй. Тогтолцооны шинэчлэлийг хийж байж өөрчлөлт гарна.