Ч.Номин: СУИС дээр үнэхээр дээрэлхэлт гарсан бол уучлалт гуйх ёстой

Arslan.mn

Соёлын сайд Ч.Номин соёл, урлагийн салбарын дээрэлхэлт, хүчирхийллийн асуудлаар тайлбар хийлээ.

Тэрбээр “Ер нь аль ч газар хүчирхийлэл, дээрэлхэлт байх ёсгүй. Хүний эрхийн хувьд огт байж болохгүй зүйл. Тиймээс бүх шатандаа шаардлагатай арга хэмжээ авах ёстой. Ёс зүйн алдаа гаргасан бол уучлалт гуйх нь тухайн уран бүтээлчийн хувь хүний ёс зүйн асуудал. Гэхдээ бодит байх ёстой. Нотолгоо, баталгаатай байх ёстой.

Соёлын яам бол соёлын салбарын бодлогын асуудлыг тодорхойлдог газар. Хүний эрхтэй холбогдолтой зүйлүүдийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь тусдаа бий.” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48029