“Roar” дуугаараа эргэн ирсэн SF9 хамтлаг Ён Бин, Ин Сон, Жэ Юн, Та Вон, Лу Үн, Жү Ху, Тэ Ян, Чан Хыи -ынхан Валентины өдрийг тохиолдуулан шүтэн бишрэгчиддээ нэгэн бэлэг барилаа. SF9 хамтлаг нь өнөөдөр буюу 14-ний өдөр албан ёсоор SNS-ээр дамжуулан Хайрын өдөрт зориулан шинэ дуу болох “부르릉(ROAR)” –ынхоо бүжгийн сургуулилтыг бичсэн бичлэгээ олон нийтэд дэлгэлээ.
Энэ удаагийн бичлэг дээр SF9 хамтлаг хурц ширүүн шийдэмгий дүр төрхөөс цэцэг барьсан залуу болсон хувирч хайр хүргэм бөгөөд энхрий ялдам байдлыг харуулахыг зорьсон байна. “
FANTASY”, “넌 나의 판타지” зэрэг шүтэн бишрэгчдийнхээ лоозонг хүзүүндээ зүүн цэцэг бэлэглэж буй бүжгийн дэглэлтээрээ халуун дулаахан мэдрэмжийг төрүүлэхийг зорьжээ.