Өчигдөр дахин хээрийн түймэр гарч 9,900 га талбай шатлаа!

Arslan.mn

Өчигдөр дахин хээрийн түймэр гарсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Баянтүмэн сумдад хээрийг түймэр гарч онцгой байдлын газрын аврагчид шуурхай ажиллан түймрийг бүрэн унтраажээ. Хэдий бүрэн унтраасан ч урьдчилсан байдлаар 9,900 га талбай өртөж шатсан байна.

Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөвдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд тохиолддог бөгөөд энэхүү хугацааг түймэр эхэлсэн цагаар нь авч үзэхэд 65.5 хувь нь 14:00-16:00 цагийн хооронд гарсан байдаг аж.

Иймд иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
 

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48315