“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн хурал ирэх сарын 1-нд болно

Arslan.mn

"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2024.04.18/ болж өндөрлөв. Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, хэргийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагт шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарлав.

Шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан юм.

Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны арваннэгдүгээр сард прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байдаг.

Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48342