Аливаа саад учруулж буй тээврийн хэрэгслийг E-police аппликэйшнаар мэдээлж болдог

Arslan.mn

МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 06:00-22:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоолд хүн буулгаж, суулгахаас бусад тохиолдолд аливаа автомашиныг удаан зогсохыг хориглодог билээ. 

Хэрвээ энэхүү дүрмийг зөрчиж, машинтайгаа автобусны буудал зэрэг газарт удаан хугацаанд зогсвол Зөрчлийн хуулийн дагуу 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байдаг. 

Энэхүү зохицуулалтыг даган мөрдөж бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Мөн автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсож, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан аливаа тохиолдол гарвал  тэрхүү саад учруулж буй  тээврийн хэрэгслийн мэдээллийг E-police аппликэйшнаар мэдээлж болдог аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48347