Сэрэмжлүүлэг: Анхааруулсаар байхад шар өвсийг шатааж гал алдаж байна

Arslan.mn

Сүүлийн үед хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж, гаймрийл түн дуудлага мэдээлэл ч мөн олноор бүртгэгдэж байна. Тухайлбал, он гарснаас хойш шар өвс шатсан гэх 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан унтраагаад байгаа билээ.
Энэхүү дуудлага мэдээллийн гол шалтгаан нөхцөл нь иргэд шөр өвсийг хяналтгүйгээр шатааж байх явцдаа гал алдаад буй юм. 

Өнөөдөр ч мөн энэ төрлийн галын дуудлага мэдээлэл ирсэн байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага 12:05 цагт ирж, гал унтраах бүрэлдэхүүнийг очиход 82 настай эрэгтэй хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсан байдалтай байжээ. 

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар ажиллаж, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа ч шар өвс шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн хэвээр байна. 

Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48363