Л.Оюун-Эрдэнэ: Үүсмэл орд бол хог биш. Энэ бол баялаг

Arslan.mn

2024.04.19-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хэлэлцэгдэж буй асуудал дээр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, 

"Нэгдүгээрт, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэж байна. Б.Пүрэвдорж гишүүний зарим нэг зүйлтэй санал нэг байна. Гэхдээ яг ингэж ярьж байгаад стратегийн ордуудыг авсан шүү. 2006 онд УИХ-аар ороод стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гэж лоббидож гаргасан. Удахгүй сонсголоор ил болно. Ж.Ганбаатар сайд нарийн мэдээлэлтэй байгаа.

УИХ ын гишүүд янз бүрийн лобби хийж байгаа, ятгалганд автахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Стратегийн ордуудын дийлэнх нь байхгүй, хуваагаад нөөцийг нь багасгаад гаргачихсан, эсвэл УИХ -ыг лоббидож, Цэцийг авлигадаад гаргаад авчихсан. Тийм учраас стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр хатуу байх ёстой. Норвег, Чили тийм л байгаа, ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш.

Хоёрдугаарт, үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд  хог хаягдал гээд байгаа. Стратегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой орд дээр ч бий болно.

Стратегийн ордыг хувь хүнд өгөх юм бол ил тод болно гээд байгаа, үгүй.  Хог гээд гаргаж аваад үүсмэл орд болгоод явж байгаа нь ил тод байдал юм уу.

Стратегийн ордыг хуулиар дамжуулж хулгайлдгийг энэ хуулиар эцэслэх ёстой. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд энэ хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдгээ болих хэрэгтэй. Хуримтлалын сан руу 34 хувь шилжих эрхийг өгчих. Хэрвээ энэ дээр янз бүрийн асуудал гарах юм бол стратегийн ордуудыг буцааж авах, гарахад хэн яаж оролцсон бэ гэдгийг Авлига дээр ярих асуудал байж болохоор байгаа шүү. Аятайхан байчих, яасан их мөнгөтэй юм. П.Цагаан дээр очихоор ил тод болчих юм уу.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж 30-аад жил ярилаа.Үндсэн шийдэл дээрээ очих гэж байна. Үүсмэл орд бол баялаг, хог гэж ард түмнийг тархийг угаадгаа болих хэрэгтэй шүү" хэмээлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48364