У.Хүрэлсүх: Дубайн гэрээг шалгаж үзнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж хариулт авч байгаа юм.

Д.Тэрбишдагва: -Оюутолгойн асуудлыг яах вэ. Мөн олон жил яригдаж байгаа Эгийн голын цахилгаан станцын асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

У.Хүрэлсүх: -Оюутолгойн асуудлаархи Дубайн гэрээг шалгаж үзнэ. Үнэхээр хууль бус  зүйл байгаа бол хууль, олон улсын гэрээнд нийцүүлэх ёстой гэж бодож байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-аар гаргуулна. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ОХУ-тай санал зөрөлдөж байгаа. Усны нөөцтэй холбоотой асуудал учраас ОХУ болгоомжтой ханддаг. Түүнээс биш манай талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэ талаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийнэ. Засгийн газраа бяртай байгаасай гэж бодож байна. Тиймээс парламентаас Засгийн газрынхаа зарим бүрэлдэхүүнийг сонгоно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4837