Өчигдөр “Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо“ сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. 

Arslan.mn

Монголын олон суваг дамжуулагчдын холбоо болон НҮБ-ийн суурин зохицуулалтын газартай хамтарсан "Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтын хүрээнд Олон улсад тогтвортой хөгжлийн бодлогууд хэрхэн хэрэгжиж байгаа болон дижитал хувьсал, хөгжлийн хурдасгуур зарчмуудын талаар санал бодлоо солилцсон юм. 

Arslan.mn

Монголын олон суваг дамжуулагчдын холбооны 2024 оны үндсэн төлөвлөгөөнд НҮБ-тай технологийн хувьсалд тулгуурласан урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогод бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцох, олон улсын энэ чиглэлээрх бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцах зэрэг үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгасан юм. 
НҮБ-аас 2023 онд дараах 6 чиглэлийг тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байдаг юм.

Үүнд, 

  • Хүнсний систем; 
  • Эрчим хүчний хүртээмж, үнэ тариф; 
  • Дижитал шилжилт, холболт; 
  • Боловсрол; 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгаалал; 
  • Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, байгаль орчны бохирдол зэрэг юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48372