Комедиан Д.Амартүвшин: Либертари нам 2024 оны сонгуульд АН-тай хамтарч оролцоно

Arslan.mn

Комедиан Д.Амартүвшингийн "Либертари нам" ирэх сонгуульд АН-тай хамтрахаа мэдэгдлээ.

Тодруулбал, комедиан Д.Амартүвшин өнөөдөр энэ талаараа мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр "Намынхаа гишүүд болон ТУЗ-тэйгөө ярилцсаны дүнд 2024 оны сонгуульд Ардчилсан намынхантай нэгдэж орохоор болж байна гэв.

Тэрбээр "Биднийг сонгуульд орох боломжийг олгож байгаад нь баярлаж байна. Манай Либертари нам чөлөөт зах зээлд хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг. Хамгийн гол нь улс төрийн тавцангаас эрх чөлөөнд гай болж байгаа тэр бүх зүйлүүдийг зайлуулахын төлөө ажиллана" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48411