БҮТ: 5,389 шалгуулагчийн оноо авах ёстой 400 оноондоо хүрээгүй

Arslan.mn

Энэ сарын 6-ны өдөр Монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулагдсан. Энэхүү шалгалтад нийт 35,680 шалгуулагч бүртгүүлсэн ч 33,361 нь шалгалтаа өгсөн юм. 4 сарын 6-нд болсон энэхүү шалгалтын хариу 4 сарын 19-ний өдөр гарсан.

Сүүлийн жилүүдэд Монгол хэл бичгийн шалгалтад сурагчид тааруу оролцож байна гэсэн сэтгэл түгшээсэн мэдээлэл тархаад байсан. Энэ нь өнгөрсөн удаагийн шалгалтуудын хариутай холбоотой юм. Энэ удаад ч мөн тийм ч сайнгүй дүн гарсан байна.

Ямартаа ч 800 оноо авсан 57 сурагч байгаа аж. Харин 5,389 шалгуулагч авах ёстой 400 оноогоо авч чадаагүй байна. Эдгээр авах ёстой оноогоо авч чадаагүй шалгуулагчид 8 сарын 17-нд болох дахин шалгалтад орох юм. Дахин шалгалтаар өөрсдийн оноог ахиулж чадсанаар их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой болох юм.

Монгол хэл бичгийн шалгалтаар дараах чадваруудыг шалгадаг. Үүнд,

  • Уншаад ойлгох чадвар
  • Зөв бичих чадвар
  • Үндэсний бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулан бичих чадвар зэрэг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48445