БЗС-аас зээл аваад сурчихаад “өргүй“ гэж худлаа ярьдаг Г.Дамдиннямд УИХ-д суух эрх бий юу?

Arslan.mn
Нам, эвслүүд энэ сарын 20-ны өдөр  2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт УИХ-ын гишүүн Г.Дамдинням  нэр дэвшихээр болжээ.

Г.Дамдиннямын хувьд Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан байдаг.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням төлбөрийн өргүй гэж мэдэгдсэн ч БЗС-аас төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдэж байсан удаатай.

Тодруулбал, Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгөхдөө "Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2015 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж сургалтын зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй. " гэж байв.

Харин энэ талаар БЗС-ийн ажлын албаны дарга Д.Гарьд "УИХ-ын гишүүн Г.Дамдинням докторт суралцаж байгаа. Зээлийн төлөлт хэвийн байгаа" гэх мэдээллийг өгч байсан.

Өөрөөр хэлбэл, үг үйлдэл нь зөрдөг Г.Дамдинням гишүүнд дахин УИХ-д суух эрх бий юу?

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48454