Өчигдөр буюу 4 сарын 23-ны өдөр Малайз улсад болсон цэргийн сургуулилтын үеэр хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдсөн ноцтой осол боллоо. Уг ослоор багийн 10 гишүүн бүгд амь үрэгдсэн байна.
Энэ нь Малайзын хатан хааны тэнгисийн цэргийн флотын 90 жилийн ойд зориулсан парадын сургуулилт байсан аж. Агаарт мөргөлдсөн хоёр онгоцны нэг нь Лумут дахь цэргийн баазын цэнгэлдэх хүрээлэнд унасан бол нөгөө нь усан бассейнд унасан байна.
Эх сурвалж: asia.nikkei.com