Баруун салаанд ээжтэйгээ амьдардаг 11 настай хүү угаартсанаас болж нас барж, ээж нь ухаангүй байна

Arslan.mn

Өнгөрсөн сард  Сонгинохайрхан дүүрэгт 10 хүн угаартсан аймшигт явдал болсон.

Тэгвэл 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 25 минутад Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд нэг том хүн, хоёр хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ.

Түргэн тусламжийн баг хаяг дээр 11 минутын дараа очиход 11 настай эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 настай эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байжээ.

Тухайн эмэгтэй одоо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүргийн 32-н тойрог дээр Угаарын хяналтын төвийг ажлуулж эхэлснээр угаартаж амиа алдах иргэдийн тоо эрс буурсан байна.  Гэтэл  угаар мэдрэгчийг суурилуулсан айл өрхүүдийг хянадаг Угаарын хяналтын төвийг татан буулгасан гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл угаартахаас сэргийлж айл өрхүүдийг хянадаг газар одоо байхгүй болсон гэсэн үг. 

Энэ жил 2024 онд ОБЕГ, Таван толгой түлш ТӨҮГ-аас Улаанбаатар хотын удирдлагуудад хандан 51 мянган айл өрхөд угаар мэдрэгч суулгах нэн шаардлагатай хэмээн саналаа өгч байжээ. Гэвч Хотын зүгээс 8 мянга болгон буулгасан аж.

Сайжруулсан түлш түлье л гэж байгаа бол  утаа мэдрэгчээ л байнга асааж байх хэрэгтэй гэдгийг ч мэргэжлийн байгууллага зөвлөдөг. Тиймээс одоо утаа мэдрэгчийн тооГ нэмж,  хянах газраа ч ажиллуулаач ээ , Х.Нямбаатар дарга аа!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48508