АШУҮИС-ийн эмнэлгүүд 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмж хүлээн авлаа

Arslan.mn

АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ амжилттай хэрэгжлээ.

“АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд

  • АШУҮИС-ийн Төв эмнэлэг 70 төрлийн 87 ширхэг,
  • Нүүр ам судлалын төв эмнэлэгт 17 төрлийн 24 ширхэг,
  • Монгол анагаах ухааны төв эмнэлэгт 23 төрлийн 30 ширхэг нийт 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 7.5 сая еврогийн санхүүжилттэй төсөл юм.

Arslan.mn

Монгол Улс 1963 оноос хойш Австри Улстай дипломат харилцаатай байж, хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт олон удаагийн хөрөнгө оруулалт хийсний нэгээхэн хэсэг нь энэ төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр их сургуулийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48510