Монголын гурван банхар дэлхийн рингэнд өрсөлдөж байна

Arslan.mn

Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрийг дуустал Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдаж байна.

Таван өдрийн өмнө Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо 8 хүнтэй баг бүрэлдэхүүн гурван Монгол Банхар болох Хангарьд, Гүен, Толигор нарынхаа хамт Загреб хотод очсон юм.

Түүхэнд анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингэнд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын хүртээл болно.

Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18,355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цуглажээ.

Монгол Банхарууд 2024 оны 4-р сарын 28-ны Ням гарагт 08:00 цагаас World Dog Show 2024 болон Croatia Winner үзэсгэлэн тэмцээнд оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48511