Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй

Arslan.mn

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан хуралдаж байна.

Энэ үеэр "Сөүл" зочид буудлын талбайтай холбоотой асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар  "Д.Өнөрболор гишүүн  өөтөө 50 зогсоолтой  байх ёстой юм уу, 2 сая иргэн тайван орчинд  хүүхдийн парктаа алхах уу гэдгийг л  бүгдээрээ сонгоё. Сонгууль дөхөж байна, эмэгтэй хүн руу  хэдэн үг хэлээд яршиг даа л гэж бодож байна. УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй. Би хэлээ хазаад өнгөрөөе.

Би Д.Өнөрболороос айгаад зогсоол шийдье  гэвэл АТГ-д  дуудагдана. Парк бол хүн тайван  алхаж явах орчин. Гэтэл энэ тэндээс нь машин гарч ирдэг, айдас  хүйдэстэй парк дээр явах ёсгүй гэж үзэж байна. Би ингээд больё, ярьвал бас ярина. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48594