УИХ-ын сонгууль дөхөхөөр хууль тогтоогчдын хувьд хошуу дүрэхгүй зүйл гэж үгүй болдог.
Тэрхүү жишгээр өчигдөр гэхэд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мотоцикл унаж давхиад, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нисдэг тэрэг хөлөглөж байсан бол өнөөдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа скүүтер унаж хошуу нэмэрлэв.
Сонгууль дөхөхөөр хэнээс ч, ямар ч авьяас гарч ирж, гайхашруулж мэднэ.
Иргэдэд гоё харагдахын тулд юу ч хамаагүй хийдэг, хийсэн болж харагдах нь Монголын улстөрчдийн улаан галзуу хүсэл болжээ.