Сэлэнгэ голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Arslan.mn

Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газарт, Иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 2-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48694