Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна

Report.mn image

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 14-19-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант, Буянт, Манхан, Мөст, Алтай, Үенч, Булган сумдад ажиллана. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт аймгийн хууль, хүчний байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм. Түүнчлэн тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлж, нэр бүхий сумдын ажил үйлсээрээ тэргүүлсэн малчин, тариаланчдад “Улсын сайн малчин”,”Улсын аварга тариаланч” шагнал гардуулна. Мөн Ховд аймгийн төв болон сумдын иргэдийн аж амьдрал, санал бодлыг сонсохоос гадна УИХ-аас намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл өгөх юм. Энэ өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр баруун аймгуудад ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
487