Өнгөрсөн онд 2720 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш аажим аажмаар уруудсаар байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бага зэрэг буурч байсан ам.долларын ханш наадмын дараагаас эргээд өссөн. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2465 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид шинэ Засгийн бодлогоос ам.долларын ханш өсөх, буурах нь шийдэгдэнэ.
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-тай хийсэн хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.