Р.ЭМҮЖИН: Дарханы замыг би тавиулсан гээд Г.Дамдинням рекламдаад яваад байх юм

Arslan.mn

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа  "Дамдинням аа, ичих булчирхайтай танилц. Канадад уул уурхайн мэргэжлээр номын дуу сонссон гайгүй залуу парламентад ороод ирлээ гэж бодсон чинь хулхидуулчихсан байсан.

Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар авч Канадад хоёр жил суралцсан гэсэн мэдээллийг салбарын сайд нь зарласан. 2015 онд сурчихаад, 2022 онд төлөөгүй л байсан, одоо чухам яасныгаа он дарааллаар нь өөрөө тайлагнах  байлгүй дээ. Тэгж байтал Хөгжлийн банкнаас анд найз нарын хүрээнд,, гишүүн Амартүвшин, Хассуурь Ганхуяг нарын хамт хоёр удаа 33 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэг дэгдсэн. Энэ шалтгааны улмаас харъяалал бүхий компаниудад нь 2022 онд АТГ-аас нэгжлэг хийлээ л гэсэн. Нэмэр хачир, нэр зүсийг нь сонгогчиддоо ярих байлгүй. За ингээд чихэн дээр гэнэт ургасан цэцэгт чин үнэн үндэс үгүй гэдгийг харуулсан залуу даа. Тэгсэн одоо Дарханы замыг би тавиулсан гээд мань Дамдинням рекламдаад яваад байх юм. Хөөе наад Дарханы зам чинь 10 жил ацаглаж байж тавьсан, арай л олон хүний амь нас эд хөрөнгийг үрээж байж боссон эд шүү дээ. Энх-Амгалан убагийнхаа араас шалгуулах чинь дутав уу? Ер нь чиний ичих булчирхай өвчилчихсөн юм биш үү. Эмч нарын ярьж байгаагаар бөөрний дээд хэсэгт байдаг булчирхай юм гэсэн шүү. Шээсний шинжилгээ өгөөд үз. МАН-д гайгүй залуус ороод ирлээ гэхээр л сурахдаа улсаас, бизнес хийхдээ бас улсын банкны асар бага хүүтэй зээлээр амьсгалж явсан гэхээр маш эртнээс бэлтгэгдсэн цүнх баригчид байдаг юм биш үү? Дамдинням аа, бөөрөө үзүүл, шинжилгээ өг, ичих булчирхай яагаад бөөрөнд хамаатай вэ гэдгийг коммент хэсгээс уншиж мэд, за!" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48768