СОНГУУЛЬ: Ирэх долоо хоногт намууд нэр дэвшигчдээ тодорхой болгоно

Arslan.mn

Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорч, зурхайд зогсох хугацаа болоогүй ч энэ сонгуулийн суурь мэдээллүүд тодорч, ямар сонгууль болох нь эхнээсээ тодорхой болж эхэллээ. Саяхан 23 нам, 2 эвсэл сонгуульд өрсөлдөх батламжаа СЕХ-ноос албан ёсоор гардан аваад байна.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 14 буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлэх бөгөөд нам дотооддоо  нэр дэвшүүлэх  улстөрчдөө тодруулах юм.

Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Сонгуулийн хороо ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Эхний ээлжид сонгуульд нэр дэвших нам эвслээ бүртгээд авчихлаа. Өнөөдрийн байдлаар 23 нам хоёр эвсэл бүртгүүлсэн байна. 330 суманд, аймаг, нийслэлд сонгуулийн хороо байгуулагдсан. 2,196 хэсэг байгуулагдах бэлтгэл ажлыг хийж байна. Тавдугаар сарын 14 гэхэд бүх хэсгүүдийг байгуулж дуусна.

СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасныхаа загварыг баталсан. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно. Өөрөөр хэлбэл,  нэр дэвшигчид энэ сарын 14-21-ний хооронд тодорхой болно.

Одоогийн байдлаар 77 бие даагч тодорхой болж байна. Бид эдгээр бие даагчдадаа тав дахь өдөр тусгайлсан сургалт зохион байгуулна." гэсэн мэдээллийг өгсөн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48769