Хүүхдээ “ҮГЭНД ОРДОГ” болгох 10 арга

Таны хүүхэд үгэнд чинь орохгүй зовоож байна уу? Тэгвэл танд туслаж чадах дараах аргуудыг хүргэж байна.

  1. Тухайн гэр бүлийн хүүхдэд тавигдах шаардлага, хориг зэргийг бүгд хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Аав нь өмөөрч, ээж нь загнадаг байх ёсгүй. Эцэг эх хүүхдэдээ ижил шаардлага тавих ёстой аж.
  2. Эцэг эх хүүхдэдээ ижил шаардлага тавьдаггүйгээс хүүхэд нэгээс нөгөө рүү өмгөөлөл эрж гүйдэг. Ингээд эрхлүүлж, өмөөрсөн нэгний тусламжтай өөрийн асуудлыг шийдүүлдэг нь маш буруу.
  3. Эцэг эхчүүд хүүхдээ уйлж цовхчихоос айгаад өмнө нь хориглож байсан шаардлагаасаа ухарч бууж өгдөг. Ингэж огт болохгүй. Хэрэв та ийм байдалд орсон бол дараа ийм шаардлага тавихгүй байх хэрэгтэй. Хүүхэд таны эргэлзээг дор нь л анзаарна. “Болохгүй юм байхгүй, их хүсвэл бүгд болдог юм байна” гэх ойлголт тархинд нь суухыг анхаараарай.
  4. Тухайн нөхцөлд тохирсон нэг л шаардлага тавиарай. Элдвийн юм хамж болох, болохгүй олон шаардлагаар хүүхдийг дарж болохгүй. Таны хүүхэд тэр олон болох, болохгүйг тогтоож чадахгүй мөн үгэнд чинь ч орохгүй. Эхлээд таны тавьсан нэг шаардлагыг хүүхэд тань биелүүлж байгаа эсэхийг анхаар. Мөн тавьж байгаа шаардлага тань хүүхэд биелүүлж чадахаар, ойлгомжтой, мөн үндэслэлтэй байх ёстойг санаарай.
  5. Хүүхдийн үйлдэлд ямарваа хориг, шаардлага тавихын өмнө ямар учраас, яагаад болохгүйг хүүхдэдээ уйлж орилоогүй, тайван байх үед нь энгийн үгээр тайлбарлаж ойлгуулаарай. Хийж байгаа зүйлээ зориуд хаяад хүүхэдтэйгээ нүүр нүүрээ хараад ярилцаарай. 
  6. Хүүхдэд шаардлага тавихдаа эхлээд өөрийнх нь хийх дуртай зүйлээс нь эхлээрэй. Шаардсаныг тань биелүүлбэл магтаарай. Томчуулын нэхсэнийг биелүүлбэл мөн үгэнд нь орвол "сайхан юм болдог юм байна" гэх ойлголттой болно.
  7. Хүмүүжилд ширүүн арга хэрэглэж болохгүй. Ширүүлбэл бүх зүйл эсрэгээр эргэнэ. Томчуул ч гэсэн дургүйцсэн зүйлдээ эсэргүүцэл үзүүлдэг шүү дээ.
  8. Хүүхэд цагийн хуваарьтай байх ёстой. Ингэснээр хүүхэд илүү сахилга баттай, хариуцлагатай болдог. Цэцэрлэг, яслийнхан тодорхой дадалтай болчихсон байдаг шүү дээ. Энэ зөв эхлэлийг эцэг эхчүүд амралтын өдрөөр нь эвдэхгүй хадгалах хэрэгтэй.
  9. Хүүхдэд тоглож, шуугих боломжийг нь олго. Хүүхэд бол жагсаалийн цэрэг биш. Тэдэнд идэвхтэй хөдөлгөөн, гүйж харайх орон зай хэрэгтэй. Томчуул хамт тогловол бүр сайн. Тоглоом хэлбэрээр “үгэнд оруулах” хүмүүжлээ явуулж болно.
  10. Хүүхдэдээ үлгэр жишээ бай. Тэдэнд хориглодог юмаа өөрөө хажууд нь хийж болохгүй. Зам гарахдаа ногоон гэрлээр гарж бай гэдэг мөртлөө өөрөө үүнийгээ зөрчдөг бол хүүхэд таныг л дууриана.

Эх сурвалж: www.golbis.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4877