Г.Ариунаа: 15 минутаас дээш хугацаагаар хамраас цус гарвал эмчид ханд

Arslan.mn

Олон хүнд тохиолддог өөрсдийн дураар онош тавиад өнгөрдөг өвчний нэг бол хамраас цус гарах. Хамраас цус гарах үндсэн хоёр хэлбэр бий.

  • Хамрын урд хэсгээс цус гарах. Хүн бүрт тохиолддог бөгөөд урд хэсэгт байрлах салст гэмтсэнээс үүдэлтэй. Гэрийн нөхцөлд тогтоох боломжтой бөгөөд ямар нэг аюулгүй.
  • Хамрын арын хэсгээс цус гарах. Ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Арын хэсэгт байрлах артерын судас гэмтсэнээс үүдэлтэй бөгөөд яаралтай  эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Хамраас цус гарах түгээмэл шалтгаан

  • Хүйтэн салхи, хуурай эсвэл хэт чийглэг халуун орчинд байх
  • Ханиад томуу тусах
  •  Цус бүлэгнэхгүй байх
  • Дотор эрхтний цус алдалт
  • Суурь өвчин
  • Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдах
  • Даралт ихсэх
  •     Хамарт хийсэн хагалгаанаас
  •   Гэмтэл
  •  Халдварт өвчин

Ямар тохиолдолд эмчийн тусламж авах вэ

  •     Өдөрт хэд хэдэн удаа хамраас цус алдах
  •     Хамраас гадна шээс болон ялгадсаас цус гарч байвал
  •     Биеийн аль нэг хэсэг амархан хөхөрч байвал
  •     Аспирин болон цус шингэрүүлэх төрлийн эм уудаг бол
  •     Цус бүлэгнэлтэд нөлөөлөх ямар нэгэн суурь өвчтэй бол  (элэг, бөөрний эмгэг, цусны эмгэг)
  •     Ойрын хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн бол
  •     Хамраа бөглөөд 10 минут гаруй болсон мөртлөө цус гараад байвал

Хамраас цус гарахад юу хийх хэрэгтэй вэ

Толгойгоо хойш гэдийлгэж, амаараа амьсгалах хэрэгтэй. Энэ нь цусаа залгихаас сэргийлж байгаа хэрэг бөгөөд хамраараа амьсгалбал нь дахин цус гарах эрсдэлтэй.

Хүйтэн жин тавих. Энэ нь цусыг тогтооход хамгийн үр дүнтэй арга юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48804