Төрийн яамны байр руу бие зассан гадаадын иргэдийн үйлдлийг ШАЛГАЖ байна

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд 2024 оны тавдугаар сарын 10-ны 21.00 цагийн орчим гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. 

Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Шалгалтын явцад гадаад улсын гурван иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдож, холбогдох хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас өчигдөр мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48814