Туул голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ

Arslan.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо “Туул” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 05.12-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцос “Туул” голын эргээс 30 орчим метрт голын салаанд хайргадаж тогтсон байсныг аврах завь ашиглан ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48817