Ёс зүйн шалгуурт бүдэрсэн Ч.УНДРАМ 41,600 ажлын байр бий болгосон гэж “хөглөж“ байна

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тиймээс ч УИХ-д дахин горилсон гишүүд өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаад завгүй яваа.

Тэдний нэг бол  УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Түүний хувьд 2024 оны  УИХ-ын сонгуульд  Дархан, Сэлэнгэ, Төв аймаг буюу сонгуулийн 5-р тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Ч.Ундрам Төв аймгийн иргэдэд УИХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны тайланг тавьжээ.

Тодруулбал, энэ үеэр 126 хуудас тайлангийн сэтгүүлдээ 41,600 ажлын байр бий болгож хадгалсан гэжээ. Гэтэл 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно гэж амласан.

Гэтэл Ч.Ундрам гишүүний тайланд дурдсанаар бол бараг МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1/4 хувийг ганцаараа хийчихсэн бололтой.

Иргэдэд уг нь тоо биш, бодит биелэл хэрэгтэй гэдгээ эрхэм гишүүн мэдэж баймаар юм. Ч.Ундрам бүсчилсэн тойргоос сонгогдохын тулд мөнгөөр “зодоод” ч хамаагүй гарчихна хэмээн эндүүрч яваа бололтой...

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48818