Намууд маргаашаас сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа маргаашаас эхэлнэ.

Тодруулбал, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ. Харин бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Харин СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.

Одоогийн байдлаар СЕХ-нд 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Үндэсний аудитын газарт 77 бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа юм. 

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48819