Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт газрын хэвлий хөндсөн этгээдүүдийг яллагдагчаар татжээ

Arslan.mn

"Үл таних хүмүүс техник хэрэгсэл ашиглаж, газар ухаж байна" гэх мэдээлэл Төв аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн сарын 18-нд бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Өндөрширээт сумын нутагт нэр бүхий иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийг хөндсөн байжээ.

Уг хэрэгт экологи, эдийн засгийн үнэлгээг хийхэд 6.8 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 24.2.1 дэх зааснаар нэр бүхий иргэдийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48824