Төв шуудан орчимд бие зассан Хятад иргэдийг 20 хоног баривчлахаар болжээ

Arslan.mn

Тавдугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд 3 эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад гадаад улсын 3 иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдсон.

Улмаар Цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг 10 мянган төгрөгөөр торгосноос гадна бусад зөрчлүүдээр ч мөн шалгаж байна. Тодруулбал, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн хэргийг өнөөдөр шүүх хэлэлцжээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 20 хоног баривчлахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48842