ТАНИЛЦ: Ногоон автобусны сонсголд дуудагдсан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 ГЭРЧ

Arslan.mn

Ногоон автобусны худалдан авалтад хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр (2024.05.14) хуралджээ. Хуралдаанаар сонсголын тов, хэлэлцэх асуудал, дуудах гэрчүүд зэргийг хэлэлцэн баталсан байна. 

Тодруулбал, Сонсголыг тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Гэрчүүдийн  тухайд,

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
  • Нийслэлийн Засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
  • НЗДТГ-ын Санхүү, төрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбаяр,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат зэрэг 98 хүнийг гэрчээр дуудлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48855