“Иран дахь Ил хаадын өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Монгол Улсын Гадаад хэргийн яам, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Занжан Их Сургуулийн Ил Хаад Судлалын Төв хамтран уг үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал олон нийтийн хүртээл болох аж.