Б.Учрал, Н.Аз-Эрдэнэ, Ч.Нандинжигүүр нар сурагчдын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Arslan.mn

Өмнөд Америкын Перу Улсын Лима хотод зохиогдсон 2024 оны Сурагчдын ДЭЛХИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас нийт 11 өсвөрийн шатарчин болон 3 дасгалжуулагч эх орноо төлөөлөн амжилт дүүрэн оролцлоо.

  • 7 насны хөвгүүдийн ангилалд Баярсайхан овогтой УЧРАЛ 1-р байр
  • 7 насны охидын ангилалд Нямдаваа овогтой АЗ-ЭРДЭНЭ нэг ч хожигдолгүй 1-р байр
  • 9 насны охидын ангилалд Чинзориг овогтой НАНДИНЖИГҮҮР 1-р байр
  • 11 насны охидын ангилалд Мядагвал овогтой УРАНГОО 3-р байр
  • 13 насны охидын ангилалд Батпэлдэн овогтой БУЯНХИШИГ 3-р байр
  • 15 насны хөвгүүдийн ангилалд Наранболд овогтой СОДБИЛЭГТ 2-р байр
  • 9 насны хөвгүүдийн ангилалд Батсайхан овогтой БАТ-АМГАЛАН шагналт 4-р байр тус, тус эзэлжээ.

Хамгийн анх 2008 онд Сурагчдын Дэлхийн Аварга шалгаруулах тус тэмцээнд э/ФИДЕ мастер Б.АНУ оролцож мөнгөн медаль авч байсан бол 2010 онд э/Их мастер А.ЭНХТУУЛ анхны АЛТАН медалийг эх орондоо авчирж өнөөгийн түүчээг эхлүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48861