ГХ-ны сайд Б.Батцэцэг, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар нарын хооронд маргаан “дэгдэв“

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар нарын хооронд маргаан дэгдэв.

Учир нь Д.Цогтбаатар "Гэрээнд нэгдэж орох биш, гарын үсэг зурах гэж УИХ-аас зөвшөөрөл авч байна гэнэ. ГХ-ны сайдын энэ үгийг гадныхан сонсвол юу гэж ойлгох уу?" гэж хатуухан шүүмжлэв.  Үүний хариуд нь  Б.Батцэцэг сайд "Таныг яагаад уурлаад байгааг ойлгохгүй байна. Миний асуулт, хариултыг мушгиад байна. Надад дургүйг чинь мэдэж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48862