НОЦТОЙ: Л.Гантөмөр БСШУ-ны сайд байхад “Сайнтлоги“ гэх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Arslan.mn

АНУ-аас үүсэлтэй Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 2013 онд 32,000 багшид заасан талаар баримт өнөөдөр цахим орчинд ил болов.

Тодруулбал, 2013 онд Л.Гантөмөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхад  "Сайнтлогийн шашны хичээл"-ийг 32 мянган багшид заажээ.

Сургалтанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн багш нар хамрагдсан бөгөөд тус хичээлийг Екатирина Камарова гэх Орос хүн удирдаж байсан бөгөөд монголд сургагч багш нарыг бэлдэж байжээ.

Тус сургалт нь төсвийн мөнгөөр явагдсан бөгөөд энэ нь яамны тайлан дээр байгаа аж. Энэ тухай urug.mn сайт Улс төрийн задлан нэвтрүүлэгтээ хөндсөн байна. 

"Сайнтлоги" хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48863