Эверестэд авирахаар явсан Монголын уулчид сураггүй болоод хоёр хонож байна

Arslan.mn

Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр эхлүүлсэн уулчид болох Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй болжээ.

Тиймээс Монголын уулчдын үндэсний холбооноос эрэн хайх ажиллагааг нэн яаралтай эхлүүлэхээр болж, иргэдээс хандив хүслээ. 

Эрэн хайх зардал нь шерпа, нисдэг тэрэгний зардал бөгөөд ойролцоогоор 32 мянган доллар болж байгаа аж. Иймд эрэн хайх ажиллагаанд хэрэгтэй байгаа хандивт нэгдэхийг уриаллаа.

8K Expeditions компанийн захирал Пэмба Шерпагийн хэлснээр, монгол уулчид үндсэн баазын үйлчилгээ авсаны дараа хөтөчгүй бие даан авиралт хийхээр хөдөлсөн аж. Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны өдрийн 19:30 цагийн орчимд холбоо тогтоосноос хойш сураггүй байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48867