Зорчигчийн гал тэрэгний ЦАГИЙН ХУВААРЬТ өөрчлөлт оржээ

Arslan.mn

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдэл гаргаж, дараах хоёр чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орсныг мэдэгджээ. Үүнд:

Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихтай холбогдуулан 2024 оны тавдугаар сарын 17 болон 24-ний өдрийн 09:20-21:20 цагийн хооронд аялах №276/34, №286/285 дугаар зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орохыг мэдэгдэж байна. Тодруулбал: 

Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34 дүгээр галт тэргийг нэгтгэн Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-Үүд өртөөнөөс 682 дугаар галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт хүрнэ. 

286/285 дугаар галт тэрэг Улаанбаатар-Сайншанд  чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрнэ. 

Иймд, зорчигч та бүхэн цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөөрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48878