Баянзүрхэд нэр дэвших Х.Булгантуяа сайд компанийн хувь эзэмшлээ хасуулжээ

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-нд МАН-ын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо тус тус хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болоод буй.

Урьдчилсан байдлаар, МАН-аас ХНХ-ын сайд Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА 2024 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшихээр болж буй.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа гэж хэн бэ?

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

  • 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан, мөн 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон юм.

/ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлэг

ХНХ-ын сайд Х.Булгантуяа сайд 2022 онд жилийн 120 сая төгрөгөөр гэр бүлээрээ олсон хэмээн мэдүүлсэн байна. Мөн хөрөнгө орлогодоо өмнөх жилүүдийн адил 560 сая төгрөгийн үнэлгээтэй нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий BMW-X-3 маркийн машин, 20 сая төгрөгийн үнэлгээтэй газраа мэдүүлжээ.

Х.Булгантуяа сайдын хувьд 2022 онд дансандаа 125 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж, өөрийн нэр дээр байсан Гарден Артс ХХК-ийн эзэмшлээ хасуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48885