Sistar хамтлагийн Су Юү болон EXO хамтлагийн Пэг Хён нар хамтран дуулсан “Бороо орж байна” хэмээх дуу энэ долоо хоногийн чартыг эхний байранд бичигдэх боллоо. Өнөөдөр буюу 2 сарын 14-ний өдөр 00:00 цагт олон нийтэд цацагдсан энэхүү хайрын дуу нь Giny, Navermusic гэх зэрэг 8 хөгжмийн сайтад тавигдсан даруйдаа чартыг тэргүүлж эхэлжээ.
“Бороо орж байна” дууг хоёр дуучин маань live буюу шууд дуулсан гэдгээрээ онцлог юм. Ямар нэгэн дууны эффект ашиглаагүй хурц биш уян зөөлөн аялгуу нь энэхүү хайрын дуунд яг тохирсон гэмээр. Сонсох төдий д л мартагдсан дурсамжийг сэргээх дууны үг хүртэл оруулж өгсөн нь сэтгэл хөдөлгөм.