Хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн газарт Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 18 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал:

  • Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” караоке нь 21 нас хүрээгүй хүнд архи, дарс, шар айраг зэрэг согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гаргасан “У” ХХК-ийн захиралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар;
  • “С” сүлжээ дэлгүүрийн ажилтан Т.Б, М.Б нар нь үйлчлүүлэгч Д-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэг гарсан тус дэлгүүрийн “УС” ХХК-ийн захиралд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар,
  • Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагч сургуулийн гадаа бусадтай маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгтэй холбоотойгоор тухайн сургуулийн захиргаанд сурагчдад чиглэсэн эерэг нөлөөллийн болон хууль тогтоомж сурталчлах ажил хийх талаар;
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас “М” ТӨҮГ-ын харьяа баяжуулах үйлдвэрийн жолооч У.А нь уурхайн хашаанд осол гаргасан хэрэгт үйлдвэрийн удирдлагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй гэж УЕПГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48906