Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор батлав. Тухайлбал, комедиан Н.Амаржин Сонгинохайрхан дүүрэг буюу 11 дүгээр тойрогт нэр дэвшихээр болжээ.