“Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зар

Arslan.mn

Ажлын  байрны нэр, шаардлагатай тоо: Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль, эрх зүйн мэргэжилтэн – 1 (нэг) хүн

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай бүх төрлийн баримт бичиг, гэрээ, дүрэм, журмын эх боловсруулах, хянах, тодорхой хууль зүйн асуудлаар судалгаа хийх, дүгнэлт гаргах, шаардлагатай арга хэмжээ авах

Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
  • Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай;
  • Хувийн сахилга бат, харилцааны соёлтой;
  • Багаар ажиллах, асуудлыг судлан үзэж, оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх чадвартай;
  • Ажлын ачаалал даах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:  

  1. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур   чадвараа илэрхийлсэн байх/
  2. "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө. 
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом, үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад    их, дээд сургууль, коллеж төгссөн бол баталгаат орчуулгын хамт)
  5. Ажилласан байдлын мэдээлэл: /2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын  өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийн лавлагаа/
  6. Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зургийг анкетад заавал наасан байна.

Материал хүлээн авах хаяг, хугацаа:   

Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133

Web сайт: www.mongolros.mn

Тайлбар  

  • Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн,  тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ. 
  • Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу  илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48986