Ж.Бат-Эрдэнэ: Сайдад танилцуулсан гэж байна, сайд нь “автобуснуудыг байгаагаар нь хүлээгээд авч бай“ гэж хэлсэн байна

Arslan.mn

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтаж байгаа юм.

Өнөөдрийн худалдан авсан ногоон автобусны техникийн үзүүлэлт сэдвээр үргэлжилж буй сонсголд 31 гэрчийг дуудсан байна.

Энэ үеэр шинжээч дараах дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр "daewoo BS 106 маркийн 600 автобус нийлүүлэх байсан. 100 автобус нийлүүлсэн. Хянан шалгах түр хорооны шинжээчид "Тэнүүн-Огоо" компанийн автобус бааз дээр очиж танилцсан. Улмаар автобусны эх биеийг угсарсныхаа дараа будсан гэж дүгнэсэн. Мөн дээврийн салхивчны булан нь гагнаастай, цонхны хийц нь 0.5-аас 1 см хүртэл хэмжээний засвартай, хөдөлгүүрээс дулаацуулах төхөөрөмж рүү холбогдох зангилааны хэсгийг силиконоор бусад завсарыг барилгын хөөсөөр дүүргэлт хийсэн байсан.

Хөдөлгүүрийн экологийн ангилал нь евро-5 байхаар техникийн тодорхойлолт, худалдан авах гэрээнд тусгагдсан боловч бодит байдал дээр Евро-II ангилалд хамаарах үндэслэлтэй байсан гэв.

Сонсголд гэрчээр оролцож буй Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар: 2023 оны наймдугаар сарын 20 дээр “Тэнүүн огоо” компанийн автобусыг хүлээн авах ажил зохион байгуулагдсан.  Зургадугаар сард нь ажлын хэсгээс өмнө тухайн автобусны үйлдвэрлэлийн процесстой танилцсан байсан.  БНСУ болон Вьетнамын угсралтын үйлдвэр зэрэгтэй танилцсан.  Нэг л автобус тэнцсэн гэсэн, бидэнд үзүүлсэн нь тэр байсан байх.  Ажлын хэсгээс “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн 100 автобуснаас 99 нь шаардлага хангаагүй гэдгийг хэлсэн. Энэ асуудлыг бид салбар хариуцсан сайддаа танилцуулж байсан. Санхүүжилт зогсох юм бол гацаа саад үүснэ гээд шат, шатандаа үүрэг өгөгдөөд автобуснуудыг хүлээн авах процесс болсон.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сайдыгаа чирч байна шүү. Ж.Сүхбаатар сайдыг дахиад дуудахаар л болж байна даа. Сайдад танилцуулсан гэж байна, сайд нь дараа болчихно хүлээгээд авч бай гэж хэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48994